Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 11-р сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2020 оны 11-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-11-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 11-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор -1.1-1.8 градус хүйтэн, бусад нутгаар -2.0-6.0 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Алтайд 12, Тоорой, Хөхморьт, Даривт 11, Бигэр, Тайшир, Төгрөгт 10, бусад сумуудад 6-9 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Есөнбулагт -26, Жаргалан, Тайширт -24, Баян-Уулд -23, Тонхил, Цээлд -22 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -1-5 градус хүйтэн, бусад нутгаар -6-8 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Бигэрт 23, Алтайд 22, бусад сумуудад 9-18 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Жаргалан, Тайширт -26, Цээлд -24, Тонхил, Гуулин тосгон, Даривт -23, бусад сумуудад -12-21 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Цээлд 8.8 мм, Гуулин тосгонд 6.9 мм, Цогтод 6.5 мм, Эрдэнэд 5.5 мм, Дэлгэрт 4.9 мм, Тоорой тосгон, Есөнбулагт 4.6 мм, Халиунд 1.8 мм, Баян-Уулд 1.4 мм, Бугат, Жаргаланд 1.1 мм, Алтайд 0.9 мм, Төгрөгт 0.6 мм, Тайшир, Тонхилд 0.5 мм, Чандмань 0.3 мм, Даривт 0.2 мм хур тунадас орсон байна. Харин Хөхморьт, Шарга сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Шарга, Тонхилд 20 м/с, Төгрөг, Бугатад 18 м/с, Хөхмморьт, Баян-Уулд 16 м/с, бусад сумуудад 7-15 м/с хүрч шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-7 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2020 оны 11-р сарын 21-ний байдлаар Эрдэнэд 10 см, Цогтод 6 см, Цээлд 5 см, Гуулин тосгонд 4 см, Дэлгэр, Есөнбулагт 3 см, Жаргалан, Халиунд 2 см, Баян-Уулд 1 см, Алтай, Бугат, Тонхил, Дарив, Тайшир, Төгрөгт 0 см зузаан цастай, нийт нутгийн 40 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт Цээлд 0.22 г/см2, Цогтод 0.19 г/см2, Гуулин тосгонд 0.15 г/см2, Эрдэнэд 0.14 г/см2 гэж тодорхойлсон байна. Харин Хөхморьт, Тоорой тосгон, Бигэр, Чандмань, Шарга сумуудад цасан бүрхүүл тогтоогүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /